bloggeruud minu ze hu hu...
2011 оны 12-р сарын 22 Нийтэлсэн Дэлхий толгойт4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 92
07-01 !!!!!!!!! Хvндлэн тэднийг харуусан дурсаяаа...
2011 оны 07-р сарын 01 Нийтэлсэн Дэлхий толгойт6 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 243
Монгол бvсгvин харуусал...
2011 оны 06-р сарын 29 Нийтэлсэн Дэлхий толгойт
Элгэн Монгол нутагтаа торнисон юмсан
Ээжий аавтайгаа наадан өссөн юмсан
Эрвэлзэн дэрвэж шуугин шаагилдаж
Энэ л Улаанбаатартаа амьдарч байсан юмсан
Анхны хайрын халуухан тvvх нь энд vлдсэн юм
Арван жил сурагч ахуй нь тvvнтэй цуг сэтгэлд нь байдаг юм
Алс ирээдvй амьдарлаа ахуйгаа бодож
Аяны шувуу болон харийн орныг зорьсон юмсан
Очсон даруйдаа нутгаа дандаа vгvйлдэг л байлаа
Он цагийн уртад аажимдаа уусан шингэсэн юм
Эрдэм номын мөр хөөж, этгээд гэмээр харь нутагт
Эрхгvй тэгээд дасахаас ч өөр яахав
Энэ мэтчилэн хоног хугацааг өнгөрөөсөөр
Элгэн нутагтаа хааяхан нэг очдог байлаа
Буянт Ухаад буух тэрхэн сайхан мөчүүдэд
Буцалж зvрх нь өөрийн эрхгvй догдолдог байлаа
Өөрийн өссөн нутаг дөхөх тусам гэгэлзэж
Өрлөг ижий аав, өсөх насны нөхөд нь сэтгэлд хургаж
Өндөлзөн босож тогтон ядан хөөрдөг байлаа..
Олон жилийн хойно нутагтаа ирэхэд нь
Онцолж зарим юмс сайхан л санагдана
Ирсэн даруйдаа тэр хоногууд нь
Ижилгvи сайхан өнгөрч байсан ч
Шороо бужигнасан гудмандаа өсөөгvй ч юм шиг
Согтуурхаж хааяa орилох хэн нэгнийг vзээгvи ч юм шиг
Энд тэнд гараад явахааар цаанаа л нэг тиймхэн
Энэ л нутагтаа өсөөгvй л юм шиг загнаж
Хээ шаагvй төрхөөрөө амьдарсан анд нар нь
Хэтэрхий бvдvvлэг юм шиг тиймхэн санагдана
Хайртай чамдаа хэмээн гvйж явсан залуу нь
Хань бололцох сэтгэл одоо ч хэвээрээ гэж гүйнэ
Гэсэн хэдий ч энэ нутаг нэг л бишээ , бөөн бухимдал
Гэгэлзэж хэзээ ч санахгvй юм шиг боддог болжээ
Цаашидаа нутагтаа амьдрана гэхээс
Цаг хугацааны зовлон мэт санагдах болжээ
Эрхгvй тэгээд буцаад явах хvсэл нь дvрэлзэлээ
Эргэж очоод харь хvнтэй суух бодол
Эрхгүй сэтгэлд нь төрөх болов
Хvсэн тэмvvлсээр буцах боломжыг олж
Хөлсөө зовоон олсон байраа зарлаа
Эргэж буцалтгvйгээр явахаар шийдэж
Эндэх асуудлаа бvгдийг нь шийдлээ
Hисэх өдрөө явна гэхэд нэг л эвгүй байсан ч
Hэгэнт шийдсэн хойно хэмээн өөртөө зориг нэмлээ
Хайртай хоёр бууралдаа vнсvvлэхдээ
Халуун нулимс хэн хэнээс нь асгaран гарлаа
Хайртай нутагтай, халуун ам бvлтэй гэдгээ
Хатан зvрхэндээ тэгэхэд тэр сүүлчийн удаа мэдрэв
Олон цагийн нислэгийн уртад элдвийг бодсон ч
Орчлонд би өөрийнхөөрөө гэж бодлоо
Боломжтой хайртай, амьдралтай болсон цагтаа
Боловсон маягаар болж л таараа гэж
Соёлт ертөнцийн нvvрийг бодож
Санасан vедээ нутагтаа эргэж ирж л таараa
Сайн сууж бай даа миний гэсэн бүхэн гэж
Сэтгэлдээ сүсэглэн залбиран гуйлаа
Хvссэн бодсон нь биелэлээ олж
Хайртай нэгэн залуутай боллоо
Эрдмийн мөр хөөсөн тэр нь
Эр хvний хувьд гайгvи байлаа
Vзэмж төгс Монгол бvсгvйтэй суусандаа
Vргэлж бусдадаа саймширан сууна
Анхандаа амьдрал санаснаар болохоор
Арагшаа санаа зоволгvй сайхан байлаа
Гэтэл нэгэн өдөр нутгаас нь
Гэнэтийн муу мэдээ иржээ
Ачилж өсгөсөн аавынх нь лагшин
Аажим аажимаар муудлаа гэжээ
Амжиж тvргэн ирээч гэжээ
Авааль нөхөртөө энэ бvгдийг хэлэхэд
Ачлал энэрэл мэдэхгvй харь хvн
Анхаарч ер нэг л ойшоосонгvй гэнээ
Сэтгэлдээ нартай байсан тэр бvсгvй
Шаналандаа зовж хатсан гэнээ
Аргагvй байдалаас болж зvтгэсэн ч
Амжиж нутаг явж чадаагvй гэнэ лээ
Нас явах тусам зvvдэнд нутаг нь vзэгдэж
Намрын навчис шиг гуниг тvvнд нэмдэг байлаа
Харийн нутагт сэтгэл нээх хvнгvй
Хайртай гэх нөхрөөс нь өөр юy ч vгvи
Гачигдаж дутагдах юмс түүнд vгvи ч
Ганцхан нутаг нь бодогдож үгүйлэх боллоо
Нэгэнт одоо буцана гэхээр
Нандин бvхэн нь vгvй болсон байлаа
Хайртай хvмvvс нь дээш халин одсоор
Ховорхон цөөхөн болсон гэнэ лээ
Насны сvvлд ингэж амьдрах нь
Нартад тvvнд хэцvvхэн боллоо
Муу нэртэй ч сэтгэлдээ галтай, нартай
Монгол эртэйгээ суух минь яавдаа гэх
Харууссан сэтгэл гэмшсэн зvрх нь
Хэзээ хойно лугшидаг байлаа
Шороотoй нартай салхитай бороотой
Саруул талын нутгаа сэтгэлдээ саналаа
Эцсийн ганцхан амьсгалаа хvртэл
Элгэн Монгол нутгаа бодон хэвтcээр
Эргэж хөрвөөн шаналж уйлсаар
Эргэх хорвоодоо шингэсэн гэдээг...
8 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 272
Хадаг яндарт дарагдсан байгаль эхийн нэгэн зовлон ...
2011 оны 06-р сарын 13 Нийтэлсэн Дэлхий толгойт0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 83
ингэж л амарч зугаацдимда нтр
2011 оны 05-р сарын 24 Нийтэлсэн Дэлхий толгойт0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 146
Сүйтгэлт, сүйрэлт....
2011 оны 05-р сарын 03 Нийтэлсэн Дэлхий толгойт0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 150
Тультлалггүй дагаад хэлээлэй Блогчидоо ...
2011 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Дэлхий толгойт17 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 275
заавал хэн ингэж хэл гэсссиииии бяднуудыг...
2011 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Дэлхий толгойт26 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 301
хавар чи хааччивааааааааааааааааааааааааа.....
2011 оны 03-р сарын 18 Нийтэлсэн Дэлхий толгойтжил жил хавар эрт ирж үүгээр түүгээр хажуугаар чинь бас наагуур чинь бөөн синдромтуулдагсан... Дэлгэрэнгүй»
5 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 148
цагтаа тагнуулчин явлаа шүү дээ...
2011 оны 02-р сарын 21 Нийтэлсэн Дэлхий толгойт1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 157
Блогчид минь харамсалтай ...
2011 оны 02-р сарын 21 Нийтэлсэн Дэлхий толгойт9 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 259
Монгол блогчин Монголоороо байхыг би хүснэ...
2011 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Дэлхий толгойт0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 140
Хүүхэд насны цагаан сар...
2011 оны 01-р сарын 24 Нийтэлсэн Дэлхий толгойтТээр орой нь гэртээ харьдагсан... Дэлгэрэнгүй»
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 135
бэлэг-ийн дарамт ....
2010 оны 12-р сарын 03 Нийтэлсэн Дэлхий толгойтЭнүүгээр тэрүүгээр бэлэг нэхээд
Ажлын байрны бэлэг-ийн дарамтаар
Амар заяа үзүүлэхээ байх нь Дэлгэрэнгүй»
9 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 248
Таван хуруугаа сарвайтал бичих болдог байлаа ...
2010 оны 12-р сарын 03 Нийтэлсэн Дэлхий толгойтАз жаргалын захиа гэж 1 юм байдаг байлаа Дэлгэрэнгүй»
4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 226



